images

Монгол улс Узбекистанд 2000 тонн адуу, хонины мах гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-30


   Узбекистан улс манай улсаас адуу болон халал аргаар бэлтгэсэн хонины 2000 тонн мах худалдаж авахаар болжээ. Тиймээс хоёр улс халал аргаар мах бэлтгэх үйлдвэрлэл дээр хамтарч ажиллахаар тохиролцсон байна. Уг яриа хэлэлцээг энэ сарын 26-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Узбекистан улсаас Монгол улсад хавсран суугаа Элчин сайд Ф.Н.Арзиев болон тус улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд И.А.Касымов нар хийсэн юм. Энэ уулзалтаар манай талаас арьс шир, ноос ноолуур экспортлох сонирхлоо илэрхийлсэн бол Узбекистан улс жимс ногоо тариалалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн туршлагаа хуваалцахаар болсон байна. Мөн хоёр тал худалдааны хорио цээр, тарифын бодлогоо нэгтгэж, харилцан саадгүй байлгах бүхий л арга хэмжээ авах, шаардлагатай гэрээ, барааны нэр төрлийн жагсаалтыг батлах хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэн батлахаар тохиров. 2025 оны зургадугаар сарын эхний байдлаар Узбекистан улс гадаадаас 44.6 сая ам.доллароор амьд мал, 268 сая ам.доллароор мах болон махан бүтээгдэхүүн авчээ. Харин манай улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар тохиролцсоноос 2024 оны эцсийн байдлаар 7000 хонь аваад байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.